Манаач багш
Дорноговь аймгийн Сайншанд сумын хүүхдийн есдүгээр цэцэрлэгийн манаач Д.Түмэнбаяр гэх тавиад насны эрийг хүүхдүүд “Манаач багш”аа гэж дуудах. Олон хүүхэд үймэлдэж зарим нь уйлж, эжий аавыгаа даган гүйлдэх агшинд “Түмээ ахаа” гэж багшийн сандрах зуур шуртхийн ирээд “Усанд оруулья, тоглоом тоглоё, дуулъя, хуурдъя” гээд заримыг нь тэврээд одно.