Хүмүүжил сургалт, асаргаа

Цэцэрлэгт тогтмол явагддаг үйл ажиллагааны төлөвлөлт

Олон багш цэцэрлэгт бичиг цаасны ажил их байна гэж гомдоллодог. Иймд багшийн хөтлөх бичиг цаасыг ажлын чанарыг нь бууруулахгүйгээр хэрхэн багасгах вэ? Нийслэлийн Баянзүрх дүүргийн 32 дугаар цэцэрлэгийн нэгэн туршлагатай танилцана уу.

Түмэн шагайн баяр

Орхон аймгийн 4 дүгээр цэцэрлэгийн "Шагай" дэд хөтөлбөр нь хүүхэд бүрд хүртээжтэй, тэдний сонирхол, нас сэтгэхүйд тохирсон сургалтын хэрэглэгдэхүүнийг бүтээж баяжуулах, эцэг эхийн оролцоог нэмэгдүүлж, хамтран ажиллах зорилготой. Бид шагайгаар хийсэн 55 төрлийн 288 сургалтын хэрэглэгдэхүүнтэй болсон.

“Хавчаараар наадъя” арга зүй

2015 онд “Усаар наадъя” хөгжүүлэх үйл ажиллагаа явуулж байх явцад хүүхэд хавчаарыг атгаж шагай, шүр хавчиж чадахгүй байсан. Үүнээс үүдэн хавчаарыг өргөн хэрэглэж, энэ явцад нь хүүхдийг хөгжүүлэх санаа төрсөн. “Хавчаараар наадъя” сургалтын технологийг боловсруулан хүүхдүүдтэйгээ ажилласаны үр дүнг мэргэжил нэгт нөхөдтэйгээ хуваалцаж байна. 

Ажиглалтын хуудсын мэдээллийг нэгтгэн дүгнэх нь

Багш нар маань намар болон хавар “Ажиглалтын хуудас”-ын дагуу ангийнхаа хүүхэд бүрийн хөгжлийг улсын дундажтай харьцуулан тогтоож байгаа билээ. Багш ангийнхаа хүүхэд бүрийн, арга зүйч/эрхлэгч цэцэрлэгийнхээ нийт хүүхдийн үнэлгээний мэдээллийг хэрхэн нэгтгэж дүгнэх аргачлалтай танилцуулъя.

Шагайн дасгал, тоглоом (үргэлжлэл)

Та бүхэндээ “Шагайн дасгал, тоглоом”-ынхоо үргэлжлэлийг танилцуулж байна. Шагай нь эцэг эхтэй хамтран үнэ өртөггүйгээр цуглуулж болдог, химийн хор нөлөөгүй, угааж цэвэрлээд дахин хэрэглээд байх боломжтой ардын уламлалт сайхан тоглоом наадгай билээ. 

Хуудаснууд