Хөгжил төлөвшил

Гадаа тоглох зугаатай тоглоомууд

Халуун дулааны улиралд гадаа тоглох нь хүүхэд эрүүлжиж чийрэгжихэд нэн тустай. Тэд гадаа чөлөөтэй гүйж харайж, тоглож наадаснаар булчин шөрмөс нь чангарч, хөдөлгөөнөө зохицуулах чадвар нь сайжрахаас гадна зугаатай хөгжилтэй байж, бусадтай зохицон харилцах, бүтээлчээр хамтарч ажиллахад суралцана.

Шинэ жилийн урлал

Гацуур, өвлийн өвгөн, чимэглэл урлаж, хэрэглэснээр шинэ жилийн таатай сайхан уур амьсгалыг бүрдүүлэхийн зэрэгцээ баяр хөөрийг нэмэгдүүлдэг. Энд цаас, байгалийн материал болон  гарын доорх бусад материал ашиглан урлах олон сайхан санаа, аргачлалуудыг нийтэллээ.

Гадаа тоглох тоглоомууд

Хүүхдүүд зусланд, ер нь хаана ч гадаа тоглох дуртай. Томчууд ч хүүхдээ “За, гадагшаа гараад тогло.” гэх нь цөөнгүй. Гэтэл бага насныхан гадаа яаж тоглохоо мэдэхгүй байх нь бий. Энд гадаа тоглох зарим санаануудыг нийтэллээ.

Гарынхаа сүүдрээр амьтад үүсгэе

Сүүдрээр тоглох нь хүүхдэд болон ээж аав нарт ч сонирхолтой. Үүнд харанхуй орчин (Ванны өрөөг ашиглаж болно.), ширээний чийдэн, орны цагаан даавуу хэрэглэгдэнэ. Сүүдэр үүсгэхийн тулд гараа чийдэн, дэлгэцний хооронд байрлуулна. Ингээд гар хурууныхаа хөдөлгөөнөөр янз бүрийн амьтдын дүрс үүсгэж тоглоно.

Эрчилсэн цаасаар цэцэг хийх

Өргөн, нарийн цаасыг мушгиж эрчлээд сүлжих, нэхэх, уяж зангидах зэргээр урлан бүтээх үйлд ашиглаж болно. Эрчилсэн цаас нь нэлээд бөх байдаг тул бүлээн усанд угааж болдог. Үүнийг бөс даавууны будгаар будна. Эрчилсэнцаасаар цэцэг хийх нэг аргыг харуулъя. 

Хуудаснууд