Бага насныханд эзэмшүүлэх үнэт зүйлс
Өмнөх нийтлэлд “Үнэт зүйл бол хувийн болон нийгмийн амьдралын бүхий л салбарт шийдвэр гаргахдаа баримталдаг итгэл үнэмшилд тулгуурласан хүнийг чиглүүлдэг зарчим юм” (Haste, H. 2018) гэсэн өнцгөөс авч үзэх нь зүйтэйг дурдсан билээ. Энд үнэт зүйлийг хүүхдэд хэдийнээс эзэмшүүлж болох, сургуулийн өмнөх насныханд ямар үнэт зүйлсийг чухал гэж үзэж байгааг авч үзье.