Балчир нас

Хүүхэд цэцэрлэгтээ үлдэхгүй гээд уйлаад байвал яах вэ?

... Гэтэл зарим нь ээж ааваасаа салж хоцрох дургүй, нулимсаа дуслуулан зогсоно. Хүүхдийн ийм байдал ээж аавыгаа ч багагүй хямралд оруулдаг.  “Ангид нь шууд орхиод явах уу?”, эсвэл “Буцаад гэр рүүгээ аваад явсан нь дээр үү” гэх мэтээр тэд эргэлзэнэ.

Хорвоотой танилцахад балчруудад туслах нь

Хүүхэд хөлд орсноор тэдний “жаран чавганцын ажил” эхэлдэг. Тэдэнд бүх зүйл сонин, харсан болгоноо л барьж авна, үзнэ, оролдоно. Үүнд хөдөлгөөн бол тэдний хорвоотой танилцах чухал хэрэглүүр нь. Хөдөлгөөнийхөө тусламжтайгаар тэд өдөр тутам орчинтойгоо харьцаж, мэдэрч, танилцаж, туршлага хуримтлуулдаг.

Хэрвээ таны хүүхэд ярихгүй байвал яах вэ?

Эцэг эхчүүд бид нялх балчир үрсээ анхныхаа үгийг хэлэхийг нь тэсэн ядан хүлээдэг. Гэтэл 1 нас, 2 нас, тэр бүү хэл 3 нас хүрээд бараг ярихгүй, цөөн хэдхэн үгтэй хүүхэд олноор тааралдах боллоо. Энэ нь мэргэжлийн хүмүүсийн сэтгэлийг хөндөхгүй байхын аргагүй ээ.

Эрүүл хооллолтын 10 дүрэм

Эрүүл хооллолт нь хүнийг эрүүл байлгахын зэрэгцээ амжилт, сэтгэл санаанд сайнаар нөлөөлнө. ХБНГУ-ын Хоол хүнсний нийгэмлэг (ГХХН)-ээс шинжлэх ухааны сүүлийн үеийн нээлт дээр тулгуурлан эрүүл чанартай хооллолтын 10 дүрэм гаргажээ. Энэ нь бид хүүхдэдээ болон өөрсдөө өдөр тутмын хоол ундаа сонгон хэрэглэх, эрүүл хооллоход практик ач холбогдолтой юм.

Хүүхдийг хар цай, шар сүүний ваннд оруулах

Бага насны зарим хүүхдэд хөлрөх, толгой нь халах зэрэг рахитын шинж тэмдэг илэрдэг. Ийм тохиолдолд хүүхдийг долоо хоногт 1 удаа хар цайны ваннд оруулах нь ач тустай. Хар цайны ваннд орсноор хүүхдийн  цусан хангамж сайжирч, хөл гар дулаацна, бат бөх тайван нойрсож, ядаргаа тайлагдана.

Хуудаснууд