Ээж аав нарт

Гадаа тоглохын 10 ач холбогдол

Навчаар шөл хийх, бутан дунд нуугдах байр олох эсвэл хоорондоо уралдах зэргээр хүүхэд гадаа зүгээр л сайхан гүйж харайж, чөлөөтэй тоглодог. Гадаа тоглох яагаад хүүхдийн эрүүл мэнд, сайн сайхан байдалд чухлаар нөлөөлдөг вэ? “Өнөөгийн хүүхдийн цэцэрлэг” сэтгүүлийн 2021 оны 6 дугаарт нийтлэгдсэн нэгэн материалыг Танд орчуулан хүргэж байна.

Хүүхдэд (бидэнд ч бас) сайнаар нөлөөлдөг үгс

Өдөр тутмын амьдралд хүүхдэд зөрчилдөх, урам хугарах тохиолдол гардаг. Гэхдээ тэд үүнийг даван туулж сурснаар хүчтэй хувь хүн болон төлөвшдөг. Үүнд эцэг эх хүүхдэдээ итгэл өгч, чөлөөт орон зайг олгосноор тэд зоригтой байх, бие даах, өөртэй итгэх итгэлтэй болоход нөлөөлнө.

Дөт замыг олоорой

Сэлэнгэ аймгийн “Бүжинхэн” цэцэрлэгийн арга зүйч Д.Насанжаргал өмнө нь манай вэбсайтад “Таван хошуу мал зурах аргачлал”-аа нийтэлсэн билээ. Түүний таван хошуу малаа ашиглан зохиосон тоглоомыг Та хүүхэдтэйгээ ажиллахдаа ашиглаарай.

Шинэ жилийн бөмбөлөгүүд урлая

Шинэ жил айсуй. Хүүхдүүд нарийн олс, бүдүүн утас, цаас, цавуу ашиглан төрөл бүрийн бөмбөлөгүүд урлах санаануудыг энд нийтэллээ. Урласан бөмбөлөгөөрөө гацуур мод, өрөө тасалгаа, хаалга, ширээ зэрэг юуг ч чимэглэж болно. Өөрийн урласан зүйл хамгаас үнэ цэнэтэй.

Ээж аав нар хүүхэдтэйгээ ажиллахад ашиглах энгийн бөгөөд чухал үйлүүд

Гэртээ бага насны хүүхдээ харж байх явцдаа өдөр тумын амьдралынхаа явцад хүүхдүүдийнхээ хөгжил төлөвшилд зорилготойгоор нөлөөлдөг нэгэн залуу ээжийн ирүүлсэн энгийн бөгөөд чухал санаа (дасгал, тоглоом, үйлүүд)-нуудыг нийтэллээ. Түүний нэрийг Б.Уянга гэдэг, 2 ба 4 насны хөвгүүдтэй.

Ковид-19: Хөл хориог үр дүнтэй өнгөрөөх 10 зөвлөмж

Хөл хорио тогтоох нь ажил төрлөө хийж чадахгүй байх, орлого хомсдох зэрэг сөрөг талтай ч нөгөө талаас цаг завгүй ажилтай олон хүнд сайн боломжуудыг олгож байна. Энэ үеийг үр дүнтэй өнгөрөөж болох зарим зөвлөмжийг хүргэе.

Корона вирус

Монгол дахь Хүхдийг ивээх сангаас цар тахлын эцэг эх, хүүхдэд үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах санаачилга гаргаж зөвлөмж, холбогдох контентүүд бүтээж байгаа ажээ. Зохиолч Manuela Molina Cruz-ийн  бага насныханд зориулсан “Корона вирус” номыг Та хүүхэдтэйгээ ажиллахдаа ашиглаж, хамтдаа ярилцаарай.

Цагаан сарын тоглоом наадам

Монгол тоглоомын бэлгэдлийн амин сүнс нь наадах цэнгэх үүрэг зорилгоос гадна дом, засал тахилгын шинжтэй байдагт оршино. “Алаг мэлхий” тоглоомыг битүүний орой тоглодог бол “Хорол”, “Дөрвөн бэрх”, “Үүчүүр” тоглоомуудыг сар шинээр тоглодог.

Бага насныхан хэрхэн суралцдаг вэ?

Эцэг эх хүүхдээ дэмжин идэвхжүүлж, шаардагдах орчин нөхцөлийг бүрдүүлснээр суралцах үйлийн амжилтыг ахиулах боломжтой. Амжилттай сайн суралцахыг хүүхэд юу мэддэг, чаддаг болсон бэ гэдгээс илүүтэй тухайн хүүхдийн зан үйлд ямар эерэг өөрчлөлт гарав гэдгээр авч үзэх нь чухал.

Өөрөө бэлтгэх ханиадны сироп: Бидний жор

Өвлийн улиралд ханиад тусахгүй өнгөрөх хүн ховор. Тэр даруйд нь эмчид хандан үнэтэй эм авахын оронд хүндрэл багатай үед өөрөө ханиадны сироп бэлтгэн хэрэглэх боломж бий. Өөрсдийн хэрэглэдэг ханиадны сироп (эм)-ын жор, бэлтгэх аргыг танилцуулъя.

Хуудаснууд