Ээж аав нарт

Бид хүүхдэдээ ямар сайн зуршлуудыг эзэмшүүлэх вэ?

Хүүхдэд амьдралд нь хэрэгтэй сайн зуршил эзэмшүүлж хэвшүүлэхгүй бол өсч томрох үед нь тэдний хандлага, зан үйл, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг. Тиймээс хүүхдэдээ бага байхад нь сайн зуршлуудтай болоход туслах нь маш чухал юм. Ингэснээр бид хүүхдийг насан туршдаа амжилтад хүрэхэд бэлтгэнэ.

Элсний талбай байгуулах санаанууд

Хүүхэд элсээр тоглох дуртай. Халуун дулааны улиралд элсэн дээр тоглосноор хүүхдийн бие эрүүлжиж чийрэгжинэ. Тоглох явцдаа тэд санаа бодлоо солилцож, зохицон харилцана, юу бүтээхээ шийднэ. Хашаандаа эсвэл зусландаа багачууддаа зориулан элсээр тоглох талбай хэрхэн өөрсдөө байгуулж болох санаануудыг харууллаа.

Ковид-19: Хөл хориог үр дүнтэй өнгөрөөх 10 зөвлөмж

Хөл хорио тогтоох нь ажил төрлөө хийж чадахгүй байх, орлого хомсдох зэрэг сөрөг талтай ч нөгөө талаас цаг завгүй ажилтай олон хүнд сайн боломжуудыг олгож байна. Энэ үеийг үр дүнтэй өнгөрөөж болох зарим зөвлөмжийг хүргэе.

Боргоцойн чимэглэл

Та хүүхдүүдтэйгээ хамтран боргоцойгоор маш олон, гоё чимэглэл хийж болно. Энэ нь хямд төсөр, хийхэд амархан байхын дээр танай гэр бүлд шинэ жилийн халуун дулаан уур амьсгал бүрдүүлэхэд тустай. Одоогоор танайд цуглуулсан боргоцой байхгүй бол боргоцой цуглуулж байгаад дараа жил энэхүү чимэглэлүүдийг хийгээд үзээрэй.

Корона вирус

Монгол дахь Хүхдийг ивээх сангаас цар тахлын эцэг эх, хүүхдэд үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах санаачилга гаргаж зөвлөмж, холбогдох контентүүд бүтээж байгаа ажээ. Зохиолч Manuela Molina Cruz-ийн  бага насныханд зориулсан “Корона вирус” номыг Та хүүхэдтэйгээ ажиллахдаа ашиглаж, хамтдаа ярилцаарай.

Цагаан сарын тоглоом наадам

Монгол тоглоомын бэлгэдлийн амин сүнс нь наадах цэнгэх үүрэг зорилгоос гадна дом, засал тахилгын шинжтэй байдагт оршино. “Алаг мэлхий” тоглоомыг битүүний орой тоглодог бол “Хорол”, “Дөрвөн бэрх”, “Үүчүүр” тоглоомуудыг сар шинээр тоглодог.

Өөрөө бэлтгэх ханиадны сироп: Бидний жор

Өвлийн улиралд ханиад тусахгүй өнгөрөх хүн ховор. Тэр даруйд нь эмчид хандан үнэтэй эм авахын оронд хүндрэл багатай үед өөрөө ханиадны сироп бэлтгэн хэрэглэх боломж бий. Өөрсдийн хэрэглэдэг ханиадны сироп (эм)-ын жор, бэлтгэх аргыг танилцуулъя.

Бага насныхан хэрхэн суралцдаг вэ?

Эцэг эх хүүхдээ дэмжин идэвхжүүлж, шаардагдах орчин нөхцөлийг бүрдүүлснээр суралцах үйлийн амжилтыг ахиулах боломжтой. Амжилттай сайн суралцахыг хүүхэд юу мэддэг, чаддаг болсон бэ гэдгээс илүүтэй тухайн хүүхдийн зан үйлд ямар эерэг өөрчлөлт гарав гэдгээр авч үзэх нь чухал.

Корона вирусаас сэргийлэх 10 зөвлөгөө

Ханиад томуу болон дэлхий нийтийг түгшээж буй Covid-19-ээс сэргийлэхэд энэхүү зөвлөгөө Танд болон таны үр хүүхдэд тустай байх болно. Та эдгээрийг туршиж үзэхийн зэрэгцээ хүүхдүүддээ хэвшүүлэхийг хичээгээрэй.

Гадаа тоглох зугаатай тоглоомууд

Халуун дулааны улиралд гадаа тоглох нь хүүхэд эрүүлжиж чийрэгжихэд нэн тустай. Тэд гадаа чөлөөтэй гүйж харайж, тоглож наадаснаар булчин шөрмөс нь чангарч, хөдөлгөөнөө зохицуулах чадвар нь сайжрахаас гадна зугаатай хөгжилтэй байж, бусадтай зохицон харилцах, бүтээлчээр хамтарч ажиллахад суралцана.

Хуудаснууд