Мэргэжлийн хүмүүс

Хувийн хавтсыг хэрхэн бүрдүүлэх вэ?

Хувийн хавтас (Portfolio) нь хүүхдийн явцын болон үр дүнгийн үнэлгээг бодитой явуулахад чухал баримтуудыг агуулдаг. Хувийн хавтас нь багш тухайн хүүхдийн хөгжил төлөвшлийн үйл ажиллагааг төлөвлөх, чиглүүлэхэд хэрэглэгдэхээс гадна хүүхдэд өөрийн үйл ажиллагаа, суралцахуйгаа эргэцүүлэн бодох, удирдахад тусалдаг.

 

Таны хүүхэд цэцэрлэгт юу сурдаг вэ?

Улс орнуудын бага насны хүүхдийн суралцахуйн чиглэлүүд олон, цөөн янз бүр ч бидний уламжлан хэрэгжүүлж ирсэн Хөдөлгөөн, эрүүл мэнд, Хэл яриа, Байгаль, нийгмийн орчин, Математикийн энгийн төсөөлөл, Хөгжим, дүрслэх урлаг, Нийгэмшихүй гэсэн суралцахуйн чиглэлүүд ерөнхийдөө түгээмэл байдаг.

 

Чөлөөт ажиглалтыг хэрхэн гүйцэтгэх вэ?

Багш чөлөөт ажиглалтаар хүүхэд өдөр тутмын амьдрал, үйл ажиллагааны явцад юу хийж, яаж тоглож, биеэ хэрхэн авч явж, ямар зан ааш гаргаж байгаа, хөгжилд нь ямар онцлог зүйл анзаарагдсаныг хөндлөнгөөс оролцохгүйгээр тусган авч, тэмдэглэнэ.

Бага насны хүүхдийг үнэлэхдээ юуг анхаарах вэ?

Багш ажиглалт хийхдээ юун түрүүнд хүүхэд тухайн үйлийг гүйцэтгэхдээ дуртай/дургүй байна уу, ямар арга замаар гүйцэтгэж байна, хэр зэрэг зүтгэл чармайлт гаргаж байна гэх мэт үйл явцад нь анхаарлаа төвлөрүүлнэ.  

Үр дүнгийн үнэлгээ гэж юу вэ?

Үр дүнгийн үнэлгээ гэж тодорхой цаг хугацааны дараа хүүхэд хэр сурч, хөгжиж төлөвшнийг олон эх сурвалжаас цуглуулсан баримтуудаас "нэгтгэн дүгнэх" үйл явц. Энэхүү үнэлгээ нь суралцах үйлд чиглэх бус, харин сурсан байдлын үнэлгээ юм.

 

Япон цэцэрлэгт багшилсан ТЭМДЭГЛЭЛ

Төгөлдөр хуур анги бүрт нэг байгаа харагдана. Учир нь сургуулийн өмнөх боловсрол олгох цэцэрлэгийн багш бүр төгөлдөр хуур дээр үндсэн аялгуу заавал тоглож чаддаг байх ёстой. Учир нь Япон цэцэрлэг дуу хөгжмөөр өглөөгөө эхлүүлж, өдрийг дуу хөгжмөөр үргэлжлүүлж, дуу хөгжмөөр үдэж, дуу хөгжмөөр ёсолж, хүндэлж бас тоглоцгоодог билээ.

Ямар эх оронтой, юуны төлөө амьдрахаа ТЭД мэддэг болж өсөж байна

Хүүхдүүдийн хувьд үнээ саах, тугал татах, эмээл, чөдөртэй харьцах гэх мэт үндэсний ёс заншил, өв уламжлалыг зарим томчуудаас ч илүү мэддэг болжээ. Тэд багш нарынхаа сэтгэл гаргаж урласан сургалтын хэрэглэгдэхүүнүүдийг ашиглан монгол ахуй, соёлоо танин мэдэж буй нь энэ юм.

 

Хүүхэдтэй хийсэн ярилцлага

Хүүхэдтэйгээ ярилцах нь хүүхэд хорвоо дэлхийтэй танилцаж, учрыг олох, орчиндоо биеэ удирдан авч явахад туслах үндсэн арга бөгөөд томчууд тэдний дотоод ертөнцийг мэдэрч ойлгох түлхүүр болдог. Энд Германы “Өнөөгийн цэцэрлэг” сэтгүүлийн 2021 оны 5 дугаарт нийтлэгдсэн нэгэн ярилцлагыг хүргэж байна. 

Хуудаснууд