Мэргэжлийн хүмүүс

Энгийн хэрэглэгдэхүүнээр хүүхдийн хөдөлгөөнийг дэмжих нь

Багш анги танхимд байдаг эд зүйл, энгийн хэрэгсэл (сандал, вандан, матрас, бөмбөг, цагираг, гарын доорх материал гэх мэт) ашиглан хүүхдийг идэвхтэй хөдөлгөөнд байлгаж болно. Ийм хэрэглэгдэхүүнээр хүүхдийн биеийн хөдөлгөөнийг дэмжиж буй зарим дасгал, тоглоомуудтай танилцана уу.

Д.Нонна багш - бидний үлгэр дуурайл

Амьдралынхаа 40 гаруй жилийн хугацаанд бага насны хүүхэд, сургуулийн өмнөх боловсролын асуудалд ухаан бодол, сэтгэл, зүтгэлээ зориулан ирсэн, одоо ч бидэнд үлгэр дуурайл болон ажиллаж байгаа Д.Нонна багшийнхаа тухай хэдэн үг тэрлэхээр шийдлээ.

Цэцэрлэгт 3 хүртэл насныхан хэрхэн хөгжих вэ?

Манай улсад хүүхдүүд 2 настайдаа цэцэрлэгт явж эхэлдэг тул багш нарт тэдэнтэй ажиллах талаар олон асуулт тулгардаг. Жишээлбэл, 2 настнуудыг  хэрхэн хөгжүүлэх вэ? Энэ насанд хүүхэд ер нь олигтой хөгжих үү? Тэдний ангийн орчин ямар байх вэ? 

Чийрэгжүүлэлтийн гишгүүр

Цэцэрлэгийн багш, ажилтнууд чийрэгжүүлэлтийн гишгүүрийг товч, бөглөө, даавуу, мяндсан тор, олс, шүр зэрэг янз бүрийн гарын доорх материал ашиглан хийж, хүүхэд бүрийг эрүүлжүүлж чийрэгжүүлэх үйл ажиллагаандаа хэрэглэж байна. Энд зарим жишээг харууллаа.

 

Туулай юу идэх дуртай вэ?

Ангийнхаа хүүхдүүдийн хийсэн номыг та бүхэнд танилцуулж байна. Хүүхэд өөрийн хийсэн номоо хайрлан хамгаалж, түүгээрээ бахархдаг бөгөөд дахин давтан үзэх, түүн дээрээ ярилцах дуртай байдаг. Иймд хүүхдүүд ч  өөрсдөө сургалтын хэрэглэгдэхүүн бэлтгэх чадвартай.

Шувууны үүр

Хүйтэн сэрүүний урь орж, бяцхан болжмор дааран, өвсөн доогуур шургалах энэ үеэр шувууны үүр хийх санаа төрлөө. Өнөөдөр хийсэн “ажилтайгаа” холбогдуулаад вебдээ энэ мэдээллийг оруулж байна.

Амрах төвөө шинэчиллээ

Хүүхдийн тоглох, амрах хамгийн дуртай орчин бол манай ангийн “Амрах төв”. Анх хүүхдүүд маань хөнжил, гудсаа давхарлаж хураагаад Амрах төв болгон ашигладаг байсан. Хүүхдийн хөнжил, гудсыг тус тусад нь уутанд хийж буйдан болгон ашигладаг болсноор Амрах төв маань илүү тав тухтай боллоо. 

Хуудаснууд