Мэргэжлийн хүмүүс

“ДЭЛХИЙН ТОМ ХИЧЭЭЛ” сургуулийн өмнөх боловсролд

“Дэлхийн том хичээл-Тогтвортой хөгжлийн боловсрол” хэлэлцүүлэгт манай аймаг, нийслэлийн СӨБ-ын багш, удирдах ажилтнууд идэвхтэй оролцож, нийт 96 арга зүйн төлөвлөлт ирүүлсэн. Тэгээрээс 20 нь шалгарч, батламж авсны дээр  3 нь үндэсний арга хэмжээнд хэлэлцэгдлээ.

Бага насныханд үнэт зүйлийг хэрхэн эзэмшүүлэх вэ?

Өдөр тутмын амьдралын явцад үнэт зүйл бий болдог. Цэцэрлэгт хүүхдэд үнэт зүйл эзэмшүүлэх үйл ажиллагааны үр дүн цэцэрлэгийн соёл, багшийн үлгэр дуурайл, цэцэрлэг дэх өдөр тутмын амьдрал, эцэг эхтэй хамтран ажиллах ажиллагаа зэрэг олон хүчин зүйлээс шалтгаална. 

Улс орнуудын хүүхдэдээ эзэмшүүлдэг үнэт зүйлс

Улс орнууд 21 дүгээр зуунд өөрийн эх орон цаашилбал хүн төрлөхтний ирээдүйн тогтвортой, эв найрамдалтай хөгжлийг хангахын тулд үндэсний сургалтын хөтөлбөртөө суралцагчиддаа эзэмшүүлэх үнэт зүйлсийг тусган хэрэгжүүлж байна. Тэд ямар үнэт зүйлд ач холбогдол өгдөг бол?

Цифртэй танилцах сонирхолтой дасгалууд

Тоо тоололтой холбогдох ойлголтыг бага насны хүүхдэд олгохдоо багш нар хөгжилтэй, сонирхолтой янз бүрийн арга, хэрэглэгдэхүүн ашигладаг. Таны сургалтын хэрэглэгдэхүүний арвижуулалтад зориулан цифртэй танилцах дасгал, тоглоомын зарим хэрэглэгдэхүүнийг нийтэллээ. 

Үнэт зүйл, хэм хэмжээ, дүрмийн харилцан хамаарал

Хүмүүний гүйцэтгэх үйлд үнэт зүйл бол ерөнхий, хэм хэмжээ (норм) нь тодорхой зохицуулалтын үүрэг гүйцэтгэдэг. Үнэт зүйл, хэм хэмжээ нь хоёулаа шийдвэр гаргах үйл явцад чиг баримжаа болдог. Хэм хэмжээ бүрд түүгээр дамжин хэрэгжих ёстой тодорхой үнэт зүйл агуулагдаж байдаг.  

Улс орнууд бага насны хүүхдийнхээ хөгжлийг ямар зорилго, аргаар үнэлдэг вэ?

Хүүхэд сургуулийн өмнөх насандаа эрчимтэй өөрчлөгдөн хөгжиж байдаг. Тэдний сонирхол, онцлог, хөгжлийн түвшинг тогтоосноор тохирсон дэмжлэг үзүүлж, боломжит дээр хурдаар нь хөгжүүлэх боломжтой. Сингапур, БНСУ, ХБНГУ, Швейцарь, АНУ, ОХУ бага насны хүүхдээ ямар  зорилгооор хэрхэн үнэлдэгтэй танилцана уу.

Эцэг эхэд зориулсан ажиглалтын хуудас

Эцэг эхэд зориулсан ажиглалтын хуудас нь эцэг эхчүүдэд хүүхдийнхээ хөгжлийг ажиглах, дэмжих чиглэлийг өгдөг бөгөөд нөгөө талаас тэдний цуглуулсан мэдээлэл нь багшийн сурган хүмүүжүүлэх ажилд чухал дэмжлэг үзүүлдэг. Энэ нь цэцэрлэг болон гэр бүл хамтдаа хүүхдэд дэмжлэг үзүүлэх чухал суурь дэвсгэр болдог.

Цэцэрлэг дэх хөгжлийн ярилцлага

Хүүхдийн хөгжлийн талаар хийх ярилцлага нь цэцэрлэгийн өдөр тутмын ажил болон эцэг эхтэй хамтран ажиллах үйл ажиллагааны салшгүй хэсэг болж байна. Цэцэрлэгт явагдах хөгжлийн талаарх ярилцлага нь хоёр талын ач холбогдолтой:  (1) багш бүрд (2) хүүхэд тус бүрд

Хуудаснууд