Ээж аав нартаа баярлалаа
Манай бүлгийн эцэг эхчүүд “Хүүхэд нэг бүрийн хөгжлийн төлөө хамтдаа” 2 сарын ажлаар 5 багт хуваагдан бүлгийн сургалтын орчинг хүүхдийн сонирхол, хэрэгцээнд тулгуурлан тохижууллаа. Ээж аав нарынхаа тохижуулсан тухтай, сонирхолтой, сайхан орчинд хүүхдүүд маань дуртай тоглон наадаж, хөгжиж байна.