Мэргэжлийн хүмүүс

Ёс суртахуун ба үнэт зүйлийн хамаарал

Ёс суртахуун болон үнэт зүйл нь нийгмийн сайн сайхан байдал болон хүмүүс хоорондоо эелдэг, хүндэтгэлтэй, анхаарал халамжтай зэрэгцэн орших үндэс суурь болдог. Хүн бол ёс суртахуунтай,  үнэт зүйлийг өвлөж авсан байх ёстой. Ёс суртахуун нь үнэт зүйлтэй холбогддог, үнэт зүйлийг агуулдаг тул боловсролд ёс суртахууны үнэт зүйл гэж нэрлэгдэх нь элбэг.

Ажиглалт - ерөнхий тойм

Манай СӨБ-ын салбарт 2014 оноос хамтран ажиллаж ирсэн Др.Нагел (ХБНГУ) 2019.09.11-нээс 09.27-ны өдрүүдэд  МУБИС, СӨБС-д “Зочин профессор”-оор ажиллах үеэрээ СӨБС-ийн багш, оюутнууд, СӨБ-ын мэргэжилтнүүдэд бага насны хүүхдийн үнэлгээний асуудлаар цуврал лекц уншсан. Түүний эхний лекцтэй танилцана уу.

Хүмүүжил үү, эсвэл хүмүүнжил үү?

Бид хүүхдийг “хүмүүжүүлэх” гэж ярьж, бичиж заншсан. Энэ үг нь цаанаа л нэг захиран тушаасан шинжтэй хатуу үг. Яагаад “хатуу” гэж байна вэ гэвэл энэ үгэнд хүч хэрэглэх гэсэн, тушаасан өнгө аяс агуулагдаж байгаа юм. Үүнтэй уялдаатай бидний хэрэглэдэг “Сурган хүмүүжүүлэх ухаан” гэсэн үг нь нийт хүүхдэд сургалтын үйл ажиллагаа явуулахын хажуугаар сахилгын шийтгэл хүлээлгэх ...

Энэ дэлхийн хүүхэд бүр ажилхан

Ярилцлагын булангийн энэ удаагийн зочноор ХБНГУ-ын Баварын муж, Мюнхен дэх Бага насны хүүхдийн судалгааны институтын хүндэт профессор Др.Бернхард Нагель уригдаж байна. Ярилцлага маань үр өгөөжтэй, багш нарт төдийгүй эцэг эхчүүдэд ч чухал хэрэгцээтэй мэдээлэл өгөхөөр болсон гэдгийг  онцлох хэрэгтэй болов уу.

Мөхөөлдөс урлаж, тоглоё

Өөрсдийн урласан тоглоом үнэ цэнэтэй бөгөөд урлаж бүтээх явцдаа хүүхэд тал бүрээр хөгжиж байдаг.  Хүүхдүүд төрөл бүрийн хээтэй зузаан цаас ашиглан мөхөөлдөс урлаж, түүгээрээ олон хувилбараар тоглож болно. Мөхөөлдөс урлах амархан, үүнд их цаг хугацаа зарцуулахгүй.

“3D” тоглоомын орчин

Хүүхэд заримдаа бусдаас тусгаарлагдан хязгаарлагдмал орчинд ганцаараа эсвэл хоёулахнаа тоглох дуртай байдаг. Бид хамтдаа хүүхдэд ийм боломж олгосон нэгэн тоглоомын орчин бүрдүүлснээ мэргэжил нэгт нөхдөдөө танилцуулъя.

Хуудаснууд