Цифртэй танилцах сонирхолтой дасгалууд

Тоо тоололтой холбогдох ойлголтыг бага насны хүүхдэд олгохдоо багш нар хөгжилтэй, сонирхолтой янз бүрийн арга, хэрэглэгдэхүүн ашигладаг. Таны сургалтын хэрэглэгдэхүүний арвижуулалтад зориулан цифртэй танилцах дасгал, тоглоомын зарим хэрэглэгдэхүүнийг нийтэллээ. Заримыг нь та шууд хэвлэн ашиглаж болно. Тоо тооллын сонирхолтой, эерэг туршлага нь хүүхдийн сэтгэл хөдлөл, сониуч зан, тууштай байдалд нөлөөлдөг.

Мэдэрч тоолох

Цифрүүд дээрх дугуй дүрсүүдийг товойлгон нааж болно. Хүүхэд хуруугаараа мэдэрч тоолох нь гар хурууны хөгжилд нөлөөлөхөөс гадна цифр таних чадварт суралцана.

 

Тоолоод нэрлэх

“Нэг алим”, “хоёр муур” гэх мэт тоолоод нэрлэснээр хүүхэд тоо нь бодит амьдралын эд зүйлс, амьтан, ургамал болон тэдгээрийн зурагтай холбоотой гэдгийг ойлгоно.

 

 

 

 

 

Будах, оноох

 

 

 

 

Эх сурвалж: https://northccs.com/misc/numbers-for-child.html

 

Сондгой ба тэгш тоо

Хүүхдүүдэд тэгш ба сондгой карт зүүнэ, эсвэл гар дээр нь тоог наана. “Сондгой тоо” гэхэд сондгой тоо болсон хүүхдүүд өөрийн дуртай ямар нэг хөдөлгөөн хийнэ. Дараа нь “тэгш тоо” болсон хүүхдүүд...

 

Жартай тоглох

Эртнээс манай хүүхдүүдийн тоглож ирсэн “Жартаа” тоглоом нь хүүхэд цифр нүдлэхээс гадна идэвхтэй хөдөлгөөнтэй байхад тустай.

 

 

Админ