Хүмүүжил сургалт, асаргаа

Бид хүүхдэдээ харилцааны ямар дэг жаяг эзэмшүүлэх вэ?

Хүүхэд багаасаа ёс суртахууны мэдрэмжтэй болох, бусадтай эв дүйтэй харилцаж сурахад тэдэнд харилцааны тодорхой дэг жаягийг зориуд эзэмшүүлэх шаардлагатай. Хүүхдэд эзэмшүүлэх шаардлагатай харилцааны дэг жаяг болон тэдгээрийн ач холбогдлын талаар хүүхэдтэй ярилцахад хэрэглэж болох зарим санааг нийтэллээ. 

 

Хувийн хавтсыг хэрхэн бүрдүүлэх вэ?

Хувийн хавтас (Portfolio) нь хүүхдийн явцын болон үр дүнгийн үнэлгээг бодитой явуулахад чухал баримтуудыг агуулдаг. Хувийн хавтас нь багш тухайн хүүхдийн хөгжил төлөвшлийн үйл ажиллагааг төлөвлөх, чиглүүлэхэд хэрэглэгдэхээс гадна хүүхдэд өөрийн үйл ажиллагаа, суралцахуйгаа эргэцүүлэн бодох, удирдахад тусалдаг.

 

Клара, надад ярь даа

ХБНГУ-ын Ахерны цэцэрлэгийн багш Улрике Долл (Ulrike Doll)-ын 5 настай Кларатай хийсэн ярилцлагатай танилцана уу. Клара 30 км/цаг хурдтай явах тэмдэг бариад, жолооч нарын хурдыг бууруулахыг хүсч байлаа. Тэрбээр багштайгаа ярилцсанаар муу зүүднийхээ эсрэг юу хийж чадахаа олж мэдэв.

 

Таны хүүхэд цэцэрлэгт юу сурдаг вэ?

Улс орнуудын бага насны хүүхдийн суралцахуйн чиглэлүүд олон, цөөн янз бүр ч бидний уламжлан хэрэгжүүлж ирсэн Хөдөлгөөн, эрүүл мэнд, Хэл яриа, Байгаль, нийгмийн орчин, Математикийн энгийн төсөөлөл, Хөгжим, дүрслэх урлаг, Нийгэмшихүй гэсэн суралцахуйн чиглэлүүд ерөнхийдөө түгээмэл байдаг.

 

Ямар эх оронтой, юуны төлөө амьдрахаа ТЭД мэддэг болж өсөж байна

Хүүхдүүдийн хувьд үнээ саах, тугал татах, эмээл, чөдөртэй харьцах гэх мэт үндэсний ёс заншил, өв уламжлалыг зарим томчуудаас ч илүү мэддэг болжээ. Тэд багш нарынхаа сэтгэл гаргаж урласан сургалтын хэрэглэгдэхүүнүүдийг ашиглан монгол ахуй, соёлоо танин мэдэж буй нь энэ юм.

 

Хуудаснууд