Хүмүүжил сургалт, асаргаа

Эцэг эхэд зориулсан ажиглалтын хуудас

Эцэг эхэд зориулсан ажиглалтын хуудас нь эцэг эхчүүдэд хүүхдийнхээ хөгжлийг ажиглах, дэмжих чиглэлийг өгдөг бөгөөд нөгөө талаас тэдний цуглуулсан мэдээлэл нь багшийн сурган хүмүүжүүлэх ажилд чухал дэмжлэг үзүүлдэг. Энэ нь цэцэрлэг болон гэр бүл хамтдаа хүүхдэд дэмжлэг үзүүлэх чухал суурь дэвсгэр болдог.

“Багш-хүүхэд-эцэг эх” 3 талт харилцаан дээр хийгдэх ажиглалт

Боловсролын салбарт сургуулийн өмнөх боловсролын байгууллагын үүрэг чухлаар тавигдаж, шинэ агуулгаар баяжиж байна. Энэ сэдвийн хүрээнд хүүхдийн хөгжлийг дэмжих үйл ажиллагааг багш–хүүхэд–эцэг эхийн 3 талт харилцаан дээр явуулах, энэ нь цэцэрлэгийн гол үүрэг гэсэн ойлголт чухлаар тавигдана. 

Улс орнуудын бага насны хүүхдийн үнэлгээний зорилго, арга, хэлбэрүүд

Хүүхдийг сайн таньж мэдсэн тохиолдолд л түүнд тохирсон дэмжлэг үзүүлж чадна. Хүүхдийн ахиц дэвшлийг ажиглаж тэмдэглэх нь сургалтын төлөвлөлт, үнэлгээнд шийдвэрлэх ач холбогдолтой. Хэрэв насанд хүрэгчид хүүхдийн хөгжлийн хэрэгцээг хангах гэж байгаа бол тэдгээр ажиглалт, тэмдэглэлийг тогтмол авч үзнэ.

Хүүхдийн хөгжлийг дэмжих ажиглалт

Хүүхэд адилхан орчин нөхцөлд өсөх нь бараг үгүй. Тэд өөр өөр гэр бүл, нийгэм, соёлын янз бүрийн нөхцөл байдалд өсч том болдог. Тэд адилхан бас өөр өөр хэрэгцээ, сонирхол, чадамжтай. Тэд адилхан нэг зүйлийг өөрийнхөө арга замаар, харилцан адилгүй хурдаар, ялгаатай орчин нөхцөлд сурдаг. 

Ажиглалт - ерөнхий тойм

Манай СӨБ-ын салбарт 2014 оноос хамтран ажиллаж ирсэн Др.Нагел (ХБНГУ) 2019.09.11-нээс 09.27-ны өдрүүдэд  МУБИС, СӨБС-д “Зочин профессор”-оор ажиллах үеэрээ СӨБС-ийн багш, оюутнууд, СӨБ-ын мэргэжилтнүүдэд бага насны хүүхдийн үнэлгээний асуудлаар цуврал лекц уншсан. Түүний эхний лекцтэй танилцана уу.

Хуудаснууд