20 ба 21 дүгээр зууны боловсролын тогтолцооны ялгаа

Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (OECD)-аас “Ирээдүйн боловсрол ба 2030 оны ур чадвар” гэсэн төслийн баримт бичгийг гаргасан байдаг. Үүнээс 20 дугаар зууны буюу уламжлалт боловсролын тогтолцоо ямар онцлогтой байсан, 21 дүгээр зуунд боловсролын тогтолцоо хэрхэн өөрчлөгдөхийг орчуулан хүргэж байна.

 

Онцлог

Уламжлалт боловсролын тогтолцоо

"Шинэ хэв маяг" (New Normality”) бүрэлдэх боловсролын тогтолцоо

Боловсролын тогтолцоо

Боловсролын тогтоолцоо бол биеэ даасан нэгж (entity)

Боловсролын систем бол өргөн хүрээтэй экосистемийн нэг хэсэг

Оролцогчдын хариуцлага, үүрэг

 

 

Шийдвэрүүдийг сонгогдсон бүлэг хүмүүс  гаргадаг тул гаргасан шийдвэрийнхээ төлөө хариуцлага, үүрэг хүлээнэ гэж үздэг.  Ажлын хуваарилалт (Удирдлага сургуулийг удирдана, багш сургалт явуулна, сурагчид багшаа сонсоно, суралцана.)

Сонирхогч бүх талын хамтын шийдвэр ба хариуцлага, түүн дотор эцэг эх, ажил олгогч, орон нутаг, олон нийт түүнчлэн сурагчид.

Хамтын хариуцлага (Сурагч бүрийн боловсролын төлөө бүгд хамтран ажиллана, хариуцлага хүлээнэ, мөн сурагч өөрийн суралцахуйн төлөө хариуцлага хүлээннэ.   

Сургууль дээрх туршлага хуримтлуулалтын үр дүн, чанарт хандах хандлага

 

Үр дүн нь хамгийн их үнэлэгддэг (Суралцагчдын амжилт, үр дүнг хариуцлагын тогтолцоог үнэлэх, боловсролын тогтолцоог сайжруулах шалгуур болгон ашигладаг)

Академик амжилтад нь төвлөрдөг.

Зөвхөн "үр дүн" бус "туршлага" ч үнэлэгдэнэ. (Суралцагчдын амжилт, үр дүнгээс гадна тэдний суралцах туршлагыг бодитой үнэ цэнэтэй (үнэт) зүйл хэмээн үзнэ.)

Зөвхөн сурлагын амжилтад бус суралцагчдын бүхий л сайн сайхан байдалд анхаарч төвлөрнө.

Сургалтын хөтөлбөр боловсруулах арга, суралцахуйн бүтэц

 

Стандартчилсан шугаман бүтэцтэй. (Сургалтын хөтөлбөрийг суралцахуйн ахиц дэвшлийн   стандартчилсан шугаман загварыг ашиглан боловсруулсан)

Шугаман бүтэцгүй (Суралцагч бүр өөрийн гэсэн сурах арга замтай бөгөөд сургуульд элсэхдээ тэд олж авсан мэдлэг, ур чадвар, хандлагаараа өөр өөр гэдгийг хүлээн зөвшөөрдөг.)

Хяналтын чиглэл

Хариуцлага, дүрэм журам барихыг чухалчилна.  

Хариуцлага мөн тогтолцооны сайжруулалт.  (Жишээлбэл, байнгын эргэх холбооны үндсэн дээр бүх түвшинд тасралтгүй сайжруулалт хийнэ.)

Суралцагчдын үнэлгээ

Стандартчилсан тест

Ялгаатай зорилгоосоо хамааран үнэлгээний янз бүрийн арга барил

Суралцагчдын үүрэг

Суралцагчид багш, түүний зааврыг дагаж, улмаар бие даасан байдалд суралцана.

Суралцагчдын байгууллага (Agency), хамтрагч байгууллагуудтай идэвхтэй хамтран ажиллана. Өөрөөр хэлбэл, суралцагчид бие даан үйл ажиллагаа явуулах, зохион байгуулалт хийх чадамжтай байна, тэд хүрээлэн буй орчноосоо, юун түрүүнд багш (багш нарын хамтлаг)-аасаа дэмжлэг аван суралцана.

 

Орчуулсан: Н.Норжхорлоо

 

Эх сурвалж: Tabelle 2. DIE „NEUE NORMALITÄT“ IN DER BILDUNG.  OECD Lernkompass 2030. OECD-Projekt Future of Education and Skills 2030 Rahmenkonzept des Lernens. Pdf. S.17