Ээж аав нарт

Эрчилсэн цаасаар цэцэг хийх

Өргөн, нарийн цаасыг мушгиж эрчлээд сүлжих, нэхэх, уяж зангидах зэргээр урлан бүтээх үйлд ашиглаж болно. Эрчилсэн цаас нь нэлээд бөх байдаг тул бүлээн усанд угааж болдог. Үүнийг бөс даавууны будгаар будна. Эрчилсэнцаасаар цэцэг хийх нэг аргыг харуулъя. 

Усаар наадъя

Ихэнх багачууд усаар тоглох дуртай. Усаар тоглох нь хүүхдэд бусадтай зохицон харилцаж сурах, бүтээлчээр  хамтарч ажиллах, хараа, гар, хурууны хөдөлгөөнөө зохицуулах, тоолох, ялангуяа халуун дулааны улиралд гадаа тоглох нь эрүүлжиж чийрэгжихэд  нэн тустай.

Шинэ жилд зориулан хаалганы чимэглэл хийх

Ээж аав, багш та бүхэнд хүүхдүүдтэйгээ хамтран өрөө тасалгаа, сүлд модоо чимэглэхэд зориулан Дархан-Уул аймгийн 18 дугаар цэцэрлэгийн багш Ж.Цэцэгээ өөрийн санаачилсан чимэглэлээ танилцуулж байна. Өөрөө бүтээсэн зүйл танд болон ялангуяа хүүхдэд тань ямагт үнэ цэнэтэй байх болно.

Муурын зулзага Намуунаа

Та энэ сургамжит өгүүллэгийг хүүхдэдээ уншиж өгч, ярилцаарай. Ялангуяа хүүхэд тань хумсаа мэрдэг бол.
Амьтдад ч сэтгэл байдаг гэж чи мэдэж байгаа байх. Тэд яг чам шиг л баярлана ч гуниглана ч. Тэд бас хэрэг тарьж, заримдаа үгэнд орохгүй, харин амьтны эх нь  хатуу чанга байвал тэд сайн үгэнд нь ордог.

Хооллолт хүүхдийн тархины хөгжилд нөлөөлдөг

АНУ-д хийгдсэн судалгаагаар зарим хүнсний зүйл хүүхдийн оюун ухааны хөгжил болон сурлагын амжилтад ихээхэн нөлөө үзүүлдэг (1) болох нь тогтоогджээ. Хүүхдээ ухаалаг, амжилттай байлгахын тулд та хүүхдэдээ ямар хүнсний зүйлс түлхүү хэрэглүүлэх, юунаас татгалзах шаардлагатай вэ? 

Хүүхдэд эмээ өвөөгийн оролцоо хэр байвал дээр вэ?

Манай монголчуудын хувьд ач, зээгээ өсгөх, “хүн болгох”-д эмээ өвөө нарын оролцоо, үүрэг хариуцлага их. Эмээ өвөө нар ач, зээгээ харвал амьдралын нэгэн утга учир биелэлээ хэмээн үзнэ, өөрийнх охин, хүү ч тэдний хажууд юу ч биш. Арчилж хамгаалахад нь зааварчилна, боломж муутай ч гэсэн харж хандахаас буцахгүй.

Хуудаснууд