Ээж аав нарт

Малын соёл (Тэмээ)

Монголчууд найрсаг, зочломтгой, зан харилцаа сайтай, ухаан сэргэлэн, хэл яриа хурц, халуун, хүйтэн алинд ч дасан зохицож амьдрах чадвартай, туйлын тэвчээр, хүлээцтэй, малын соёлоо ихэд дээдэлдэг ариун нандин ёс заншилтай ард түмэн билээ. Хүүхэд, залуучууд нүүдлийн соёл иргэншил, үндэсний үнэт зүйлс болсон малын соёлоо мартаж үл болмуй.

Бүүвэйн дуу

Нялх хүүхдээ эх хүн тайтгаруулж, нойрсуулахын учир дуулах дууг бүүвэйн дуу гэнэ. Бүүвэйн дууны аялгуу намуухан, утга санаа төгөлдөр яруу, эх хүний элбэрэл хайр шингэсэн байдаг. Аль ч улс орон, үндэстэн ястны эхчүүд бүүвэйн дуугаа дуулж, балчир үрээ энхрийлэн тайтгаруулахдаа хүний ертөнцийн утга уянга, гоо сайхныг үр хүүхдэдээ анх мэдрүүлж, таниулдаг билээ.

Цагаан сар – Хүүхдийн үг, шүлэг

Цагаан сарын шинийн нэгний өглөө

Цайгаа чанаж гоёлоо өмсөөд

Тооноор нар тусахын үед

Томчууд хүүхдүүд өвөөгийн цуглаад

Гэр дүүрэн хүмүүс хоорондоо

Гар зөрүүлэн бүгдээрээ золгов

Ажаад байсан чинь

Аав ээжтэй золгосонгүй

Ах бэргэн эгчтэй золгосонгүй

Авгай нөхөр хоёр хоорондоо золгодоггүй

 

Гар утас хүүхдэд ямар хор нөлөөтэй вэ?

Хоёр настай хүү ээжийнхээ гар утсыг аваад чадварлагаар удирдан, баясана. Ой хүрээгүй охин гар утсан дээрх зураг, хүүхэлдэйн киног сонирхон харна, бас амандаа хийж үзнэ. Таван настай хүү “энэ миний гар утас ш дээ” гэж пээдийнэ... Иймэрхүү дүр зураг манай өнөөгийн гэр бүлүүдэд түгээмэл ажиглагдах болжээ.

Хуудаснууд