Уурлах, айхад нь хүүхдэдээ яаж туслах вэ?
Бага насны хүүхэд дандаа л инээж баясаад байдаггүй, тэндэнд уурлаж уцаарлах, айх, гуних, гомдох үе цөөнгүй. Энэ нь амьдралд байдаг л үзэгдэл. Томчууд бидэнд ч ялгаагүй. Тэгэхээр амьдралын янз бүрийн нөхцөл байдалд сэтгэлийн хөдөлгөөнөө эзэмдэн зохицуулж сурахад хүүхдэд бидний туслалцаа хэрэг болдог.