Мэргэжлийн хүмүүс

“Хувийн хавтас” сэдвээр эцэг эхийн хурал хийхэд

Хувийн хавтас бүрдүүлэхэд эцэг эхийн оролцоог нэмэгдүүлэхтэй холбогдуулан энэ сэдвээр эцэг эхийн хурал хийхэд ашиглах зарим санааг энд нийтэллээ. Хувийн хавтас нь хүүхэд өөрийн давуу тал, сурч хөгжиж байгаагаа мэдрэх, эцэг эхийн хувьд хүүхдийнхээ суралцаж хөгжиж байгаа талаар мэдээлэл авах ач холбогдолтой.

Манаач багш

Дорноговь аймгийн Сайншанд сумын хүүхдийн есдүгээр цэцэрлэгийн манаач Д.Түмэнбаяр гэх тавиад насны эрийг хүүхдүүд “Манаач багш”аа гэж дуудах. Олон хүүхэд үймэлдэж зарим нь уйлж, эжий аавыгаа даган гүйлдэх агшинд “Түмээ ахаа” гэж багшийн сандрах зуур шуртхийн ирээд “Усанд оруулья, тоглоом тоглоё, дуулъя, хуурдъя” гээд заримыг нь тэврээд одно.

Үр дүнгийн үнэлгээ гэж юу вэ?

Үр дүнгийн үнэлгээ гэж тодорхой цаг хугацааны дараа хүүхэд хэр сурч, хөгжиж төлөвшнийг олон эх сурвалжаас цуглуулсан баримтуудаас "нэгтгэн дүгнэх" үйл явц. Энэхүү үнэлгээ нь суралцах үйлд чиглэх бус, харин сурсан байдлын үнэлгээ юм.

 

Эцэг эхтэй хийх ярилцлагыг үр дүнтэй явуулах 10 алхам

Ярилцлага нь бие биеэсээ зай барихад хүргэхгүй, ярилцлагын дараа аль аль нь сэтгэл ханамжтай үлдэх, цаашдаа тухайн хүүхдийн хөгжил төлөвшилд эерэгээр нөлөөлөх үр дагавартай байх нь чухал.  Багш нартаа эцэг эхтэй хийх ярилцлагыг үр дүнтэй явуулах 10 алхам [1]-ыг орчуулан хүргэж байна.  

21 дүгээр зууны насан туршийн боловсролын төрөл

Насан туршийн боловсрол нь хүний амьдралын мөчлөг бүрт боловсролын гүйцэтгэх үүргийг бүхэлд нь авч үздэг бөгөөд хүн тасралтгүй сурч байдаг гэдгийг баталгаажуулж, амьдралын сорилтуудыг даван туулах чадвартай болох тухай ойлголт юм.

Насан туршийн суралцахуй - шинэ зууны тэргүүлэх үзэл санаа

Шинэ зуунд насан туршийн боловсролыг нялх, балчир наснаас эхлэн ертөнцийн мөнх бусыг үзүүлэх хүртэл хүний амьдралын бүх үе шатанд эзэмшдэг бөгөөд албан, албан бус, ахуй амьдралын бүхий л хүрээг хамардаг гэж үзэх болжээ.

Монгол хүүхэд Япон цэцэрлэгт суралцсан ТЭМДЭГЛЭЛ

Хүүгийн цэцэрлэгийн анхны өдөр. Ийм өдрүүд ээж аавуудын хувьд хамгийн чухал. Гэвч ээж аавууд бүгд л ангид нь орж зургийг нь авна гээд зүтгэчихвэл ариун цэврийн хувьд ч, багш нарын хувьд ч хэцүүхэн. Коронавирус гарсан энэ үед бүр ч тохиромжгүй.

Бидний хийсэн бөмбөр

Манайх Дорнод аймгийн 15 дугаар цэцэрлэг. Бид эхлээд үхрийн гүзээгээр бөмбөр хийж байснаа хоёр дахь туршилтаар бөмбөрөө сайжруулж, гахайн арьсаар хийж үзлээ. Гахайн арьсаар хийсэн бөмбөрийн давуу тал нь дуугаралт сайтай, бат бөх, өнгө үзэмжтэй бөгөөд түүгээр хүүхэд суугаад мөн зогсоогоороо тоглох боломжтой байдаг.

Хуудаснууд