Мэргэжлийн хүмүүс

Лейпциг хотын “Хүүхдийн ертөнц” цэцэрлэг

Олон улсын тоглоомын үзэсгэлэн үзэх явцдаа бид ХБНГУ-ын “Захсен” холбооны улсын Лейциг хотын “Хүүхдийн ертөнц” цэцэрлэгтэй танилцаж билээ.  Тус цэцэрлэг нь Лейпциг хотын харьяаны өөрөөр хэлбэл тус хотын өмчит  цэцэрлэг юм. Манайхны нэрлэдэгээр “ясли-цэцэрлэгийн комбинат”.

Шөнө үүссэн түүх

“Гэрэл ба харанхуй” сэдвийн хүрээнд хүүхдэд уншиж өгч, ярилцаж болох “Шөнө үүссэн түүх” хэмээх энэтхэг ардын үлгэр болон холбогдох “Уулан дээрх үхэр” тоглоомыг танилцуулъя. Тоглоомыг та орчин нөхцөлдөө тохируулан, жишээлбэл, сарлагтай газар нутагт бол “үхэр”-ийн оронд “сарлаг” хэмээн нэрлэж тоглуулаарай. 

Хүүхдэд цай аягалах, уух монгол ёс заншлаас танилцуулах

Цай нь бага балчруудаас эхлэн хүн бүрийн өдөр тутмын хэрэглээ тул бид цайг “идээний дээж” хэмээн бэлгэддэг. Монголчуудын цайны ёс заншил, уламжлалаас хүүхэд багачууддаа  өвлүүлэхдээ энэхүү материалыг ашиглана уу. Хүүхдүүдтэйгээ хийх ярилцлагыг хөтлөхөд тань зориулж хаалтан дотор хариултын зарим санааг бичсэн байгаа.

Хүн бүр үүргээ ухамсарлая

Эрхэм баян-эрдэм мэдлэгийг түгээн дэлгэрүүлэгч эрдэмтэн багш нар, боловсролын салбарын ажилтан, албан хаагчид, оюутан, сурагчид, эцэг эхчүүд ээ,                                                             Та бүхэнд Монгол Улсын Засгийн газрын өмнөөс болон хувиасаа 2017-2018 оны хичээлийн шинэ жилийн нээлт-эрдмийн баярыг тохиолдуулан чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье.

Үнэт зүйлд суурилсан боловсрол

Боловсролын хувирган өөрчлөлтөд юун түрүүнд хэрэглээний нийгмээс бидний уламжлалт минималист амьдралын хэв маяг руу шилжиж байгаль дэлхийгээ хайрлан хамгаалж тордох, оюун ухаан, ёс суртахуун, сэтгэлийн амар амгаланг дээдлэх үзэл бодол, үйл ажиллагаа чухал байрыг эзэлнэ гэж харж байна.

Түмэн шагайн баяр

Орхон аймгийн 4 дүгээр цэцэрлэгийн "Шагай" дэд хөтөлбөр нь хүүхэд бүрд хүртээжтэй, тэдний сонирхол, нас сэтгэхүйд тохирсон сургалтын хэрэглэгдэхүүнийг бүтээж баяжуулах, эцэг эхийн оролцоог нэмэгдүүлж, хамтран ажиллах зорилготой. Бид шагайгаар хийсэн 55 төрлийн 288 сургалтын хэрэглэгдэхүүнтэй болсон.

Хуудаснууд