Гоёмсог од
Та хүүхэдтэйгээ хамт сүлд модны чимэглэл урлаарай. Энэ нь хүүхдүүд, танай гэр бүлийнхэнд шинэ жилээ хүсэн хүлээж, баяртайгаар угтахад хувь нэмрээ оруулна. Цасан ширхэг, од, өвлийн өвгөн хийх аргачлалыг танилцуулж байна.
Та хүүхэдтэйгээ хамт сүлд модны чимэглэл урлаарай. Энэ нь хүүхдүүд, танай гэр бүлийнхэнд шинэ жилээ хүсэн хүлээж, баяртайгаар угтахад хувь нэмрээ оруулна. Цасан ширхэг, од, өвлийн өвгөн хийх аргачлалыг танилцуулж байна.
Ямар нэг эд зүйлс, дүрсийг тоолоод, цифрээр тэмдэглэх нь багачуудын хувьд амаргүй, нэлээд хийсвэрлэл шаардах боловч энгийн, тоглоомын аргыг ашиглавал тэд төдөлгүй цифрүүдийн учрыг олж, тогтоох болно. Энд хүүхдийг цифртэй танилцуулах зарим аргыг зургаар харууллаа.
“Хувцасны дэлгүүр” сэдэвт тоглоомоор тоглоход хүүхэд бусадтай санаа бодлоо хуваалцах, харилцах, тоо тооллын анхны мэдэгдэхүүн эзэмших, гар, хурууных нь хөдөлгөөн, эв дүй сайжрах зэрэг олон талын ач холбогдолтой.
Хүүхэд бүрт хүртээмжтэй, сонирхолтой сургалтын хэрэглэгдэхүүн бэлтгэн оновчтой, олон хувилбараар ашиглах нь тэд аливаа зүйлийн мөн чанар, учир шалтгаан, уялдаа холбоог таньж мэдэх болон шинэ зүйлийг сэдэж хийх, зохион бүтээх сэдэл, тэмүүлэлтэй болоход тустай.
Хүүхдийн орчноо таньж мэдэх сониуч зан, хүсэл эрмэлзлийг нь идэвхжүүлэхийн тулд энэхүү үйл ажиллагааг зохион байгууллаа.
Зорилго
Манай ангийн хүүхдүүд бараг нийтээрээ хөвгүүд. Тэдний зарим нь “Ангидаа машинаар л тогломоор байна”, “Манай багш машинаар тоглуулдаггүй ш дээ” гэж аав ээждээ хэлсэн байгаа юм. Иймд би “Машин” сэдвээр хүүхдүүдтэйгээ ажилласан. Энэ сэдвийн хүрээнд хүүхдүүдтэйгээ хамтран хэрхэн машин бүтээснээ танилцуулъя.
Энэ баримлын шавар нь юуны өмнө хурдан хатаж биеждэг онцлогтой. Мөн уян хатан, зөөлөн, амархан хэлбэрт ордог, биет үзүүлэн болдог, өнгөний сонголт ихтэй бөгөөд 2 өнгийг хооронд нь хольж шинээр өнгө үүсгэж болдог. Нийслэлийн СХД-ийн 104 дүгээр цэцэрлэгийн хүүхдүүдийн бүтээлтэй танилцана уу.
Хэнд зориулсан
Цэцэрлэгийн багш нар, сургуулийн өмнөх боловсролын мэргэжилтнүүд, судлаачид, оюутан, сургуулийн өмнөх насны хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан нээлттэй вэбсайт