Мэргэжлийн хүмүүс

Хөдөлгөөний ач тус, “Өглөөний тойрог”-ийн тоглоомууд

Хүүхэд идэвхтэй хөдөлгөөнтэй байх нь тэдний олон талын хөгжилд нөлөөлдөг. Энд хөдөлгөөний хүүхдэд нөлөөлдөг ач тусын талаарх 10 үндэслэл, “Өглөөний тойрог”-оор тоглож болох зарим хөгжилтэй хөдөлгөөнт тоглоомыг танилцуулж байна.

Ёс суртахуун ба үнэт зүйлийн хамаарал

Ёс суртахуун болон үнэт зүйл нь нийгмийн сайн сайхан байдал болон хүмүүс хоорондоо эелдэг, хүндэтгэлтэй, анхаарал халамжтай зэрэгцэн орших үндэс суурь болдог. Хүн бол ёс суртахуунтай,  үнэт зүйлийг өвлөж авсан байх ёстой. Ёс суртахуун нь үнэт зүйлтэй холбогддог, үнэт зүйлийг агуулдаг тул боловсролд ёс суртахууны үнэт зүйл гэж нэрлэгдэх нь элбэг.

Улс орнууд бага насны хүүхдийнхээ хөгжлийг ямар зорилго, аргаар үнэлдэг вэ?

Хүүхэд сургуулийн өмнөх насандаа эрчимтэй өөрчлөгдөн хөгжиж байдаг. Тэдний сонирхол, онцлог, хөгжлийн түвшинг тогтоосноор тохирсон дэмжлэг үзүүлж, боломжит дээр хурдаар нь хөгжүүлэх боломжтой. Сингапур, БНСУ, ХБНГУ, Швейцарь, АНУ, ОХУ бага насны хүүхдээ ямар  зорилгооор хэрхэн үнэлдэгтэй танилцана уу.

Бага насныханд үнэт зүйлийг хэрхэн эзэмшүүлэх вэ?

Өдөр тутмын амьдралын явцад үнэт зүйл бий болдог. Цэцэрлэгт хүүхдэд үнэт зүйл эзэмшүүлэх үйл ажиллагааны үр дүн цэцэрлэгийн соёл, багшийн үлгэр дуурайл, цэцэрлэг дэх өдөр тутмын амьдрал, эцэг эхтэй хамтран ажиллах ажиллагаа зэрэг олон хүчин зүйлээс шалтгаална. 

Бага насныханд эзэмшүүлэх үнэт зүйлс

Өмнөх нийтлэлд “Үнэт зүйл бол хувийн болон нийгмийн амьдралын бүхий л салбарт шийдвэр гаргахдаа баримталдаг итгэл үнэмшилд тулгуурласан хүнийг чиглүүлдэг зарчим юм” (Haste, H. 2018) гэсэн өнцгөөс авч үзэх нь зүйтэйг дурдсан билээ. Энд үнэт зүйлийг хүүхдэд хэдийнээс эзэмшүүлж болох, сургуулийн өмнөх насныханд ямар үнэт зүйлсийг чухал гэж үзэж байгааг авч үзье.

Байгалийн материалаар бүтээсэн урлаг

Зун цаг, урин дулааны улиралд хүүхдээ гадаа (хашаандаа, зусланд, байгальд ...) тоглуулах нь ялангуяа төв суурин газрын хүүхдийн хөдөлгөөнийг дэмжих, байгалийн гэрлээс ач тусыг нь авах ач холбогдолтой. Хүүхэд чулуу, дэрс, цахилдаг, навч, мөчир гэх мэт байгалийн материалаар хамтран тоглож, ур ухаанаа тэлж, бие, гар хурууны хөдөлгөөнөө дэмжих боломжтой. 

Эцэг эхэд зориулсан ажиглалтын хуудас

Эцэг эхэд зориулсан ажиглалтын хуудас нь эцэг эхчүүдэд хүүхдийнхээ хөгжлийг ажиглах, дэмжих чиглэлийг өгдөг бөгөөд нөгөө талаас тэдний цуглуулсан мэдээлэл нь багшийн сурган хүмүүжүүлэх ажилд чухал дэмжлэг үзүүлдэг. Энэ нь цэцэрлэг болон гэр бүл хамтдаа хүүхдэд дэмжлэг үзүүлэх чухал суурь дэвсгэр болдог.

Цэцэрлэг дэх хөгжлийн ярилцлага

Хүүхдийн хөгжлийн талаар хийх ярилцлага нь цэцэрлэгийн өдөр тутмын ажил болон эцэг эхтэй хамтран ажиллах үйл ажиллагааны салшгүй хэсэг болж байна. Цэцэрлэгт явагдах хөгжлийн талаарх ярилцлага нь хоёр талын ач холбогдолтой:  (1) багш бүрд (2) хүүхэд тус бүрд

Хуудаснууд