Мэргэжлийн хүмүүс

21 дүгээр зууны насан туршийн боловсролын төрөл

Насан туршийн боловсрол нь хүний амьдралын мөчлөг бүрт боловсролын гүйцэтгэх үүргийг бүхэлд нь авч үздэг бөгөөд хүн тасралтгүй сурч байдаг гэдгийг баталгаажуулж, амьдралын сорилтуудыг даван туулах чадвартай болох тухай ойлголт юм.

Манаач багш

Дорноговь аймгийн Сайншанд сумын хүүхдийн есдүгээр цэцэрлэгийн манаач Д.Түмэнбаяр гэх тавиад насны эрийг хүүхдүүд “Манаач багш”аа гэж дуудах. Олон хүүхэд үймэлдэж зарим нь уйлж, эжий аавыгаа даган гүйлдэх агшинд “Түмээ ахаа” гэж багшийн сандрах зуур шуртхийн ирээд “Усанд оруулья, тоглоом тоглоё, дуулъя, хуурдъя” гээд заримыг нь тэврээд одно.

Шинэ оны мэнд, таны баярын ширээнд...

Манай сайтыг хэрэглэгч, хамтран бүтээгч Та бүхэндээ ирж буй шинэ жилийн мэнд хүргэж, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!                                   buuvei.mn                                           

Таны баярын ширээг жимс, ногоогоор чимэглэх зарим санаа.

“Хувийн хавтас” сэдвээр эцэг эхийн хурал хийхэд

Хувийн хавтас бүрдүүлэхэд эцэг эхийн оролцоог нэмэгдүүлэхтэй холбогдуулан энэ сэдвээр эцэг эхийн хурал хийхэд ашиглах зарим санааг энд нийтэллээ. Хувийн хавтас нь хүүхэд өөрийн давуу тал, сурч хөгжиж байгаагаа мэдрэх, эцэг эхийн хувьд хүүхдийнхээ суралцаж хөгжиж байгаа талаар мэдээлэл авах ач холбогдолтой.

Эцэг эхтэй хийх ярилцлагыг үр дүнтэй явуулах 10 алхам

Ярилцлага нь бие биеэсээ зай барихад хүргэхгүй, ярилцлагын дараа аль аль нь сэтгэл ханамжтай үлдэх, цаашдаа тухайн хүүхдийн хөгжил төлөвшилд эерэгээр нөлөөлөх үр дагавартай байх нь чухал.  Багш нартаа эцэг эхтэй хийх ярилцлагыг үр дүнтэй явуулах 10 алхам [1]-ыг орчуулан хүргэж байна.  

Насан туршийн суралцахуй - шинэ зууны тэргүүлэх үзэл санаа

Шинэ зуунд насан туршийн боловсролыг нялх, балчир наснаас эхлэн ертөнцийн мөнх бусыг үзүүлэх хүртэл хүний амьдралын бүх үе шатанд эзэмшдэг бөгөөд албан, албан бус, ахуй амьдралын бүхий л хүрээг хамардаг гэж үзэх болжээ.

Монгол хүүхэд Япон цэцэрлэгт суралцсан ТЭМДЭГЛЭЛ

Хүүгийн цэцэрлэгийн анхны өдөр. Ийм өдрүүд ээж аавуудын хувьд хамгийн чухал. Гэвч ээж аавууд бүгд л ангид нь орж зургийг нь авна гээд зүтгэчихвэл ариун цэврийн хувьд ч, багш нарын хувьд ч хэцүүхэн. Коронавирус гарсан энэ үед бүр ч тохиромжгүй.

Үнэт зүйлд суурилсан боловсрол

Боловсролын хувирган өөрчлөлтөд юун түрүүнд хэрэглээний нийгмээс бидний уламжлалт минималист амьдралын хэв маяг руу шилжиж байгаль дэлхийгээ хайрлан хамгаалж тордох, оюун ухаан, ёс суртахуун, сэтгэлийн амар амгаланг дээдлэх үзэл бодол, үйл ажиллагаа чухал байрыг эзэлнэ гэж харж байна.

Хуудаснууд