Мэргэжлийн хүмүүс

Ээж аав нартаа баярлалаа

Манай бүлгийн эцэг эхчүүд “Хүүхэд нэг бүрийн хөгжлийн төлөө хамтдаа” 2 сарын ажлаар 5 багт хуваагдан бүлгийн сургалтын орчинг хүүхдийн сонирхол, хэрэгцээнд тулгуурлан тохижууллаа. Ээж аав нарынхаа тохижуулсан тухтай, сонирхолтой, сайхан орчинд хүүхдүүд маань дуртай тоглон наадаж, хөгжиж байна.

Шүдний макет хийх

Ундааны сав ашиглан шүдний макет хийсэн нь хүүхдэд сонирхолтой, хэрэгцээнд нь нийцсэн, өнгө үзэмжтэй, шүдээ зөв угаах дадал хэвшил эзэмшихэд тустай сургалтын хэрэглэгдэхүүн болсон. Шүдний макет хийх аргачлалыг танилцуулъя.

Тоглоомоо тогтооё

Би бага бүлэгтэй. Сургалтын хэрэглэгдэхүүнийг ханын самбарт байрлуулж өгсөн нь зай эзлэхгүй, хүүхдүүд суугаад тоглоход тохиромжтой. Дүрсүүдийг зангуугаар тогтоосноос соронзон жижиг хавтангуудаар тогтоох нь илүү хэрэглээ сайтай байдаг. 

Тавгаа засъя

Манай цэцэрлэгийн хүүхдүүд үндэсний баяр-цагаан сараа угтан уламжлалт зан үйлээсээ суралцаж, “Цагаан сар”-аа баясан хүлээж байна. Бид хүүхдүүдийнхээ тавгийн идээнд зориулан хэвийн боов, ааруул , еэвэн, ёотон зэргийг бэлтгэсэн.

Сонирхолтой бүтээлэг

Бага насны хүүхдэд өөрийгөө тусгаарлах, ганцаараа байх сонирхол их байдаг. Бид тэдний ийм сонирхол хүслийг харгалзан нэгэн тоглоомын орчин бүрдүүлснээ мэргэжил нэгт нөхдөдөө танилцуулъя. Манай хүүхдүүд энэ тоглоомдоо маш дуртай, дотор нь орж өөрийнхөөрөө тоглоно, ном үзнэ, ганцаараа байна.

Нэгэн монгол цэцэрлэгийн үзэл баримтлал

Бид хүүхдийг хэрхэн хөгжүүлэх үзэл баримтлалаа боловсруулахын тулд ардын сурган хүмүүнжүүлэх ухаан, ялангуяа монгол эрдэмтэн, их сэтгэгч халхын хэцүү “то ван” Бат-Очирын Тогтохтөр (1797-1887)-ийн онол, үзэл санааг судалсны зэрэгцээ өөрийн цэцэрлэгийн үйл ажиллагаанд шинжилгээ хийсэн.

Манай сургуулийн өмнөх боловсрол эргэж буцаж, дороо дэвхцээд баймааргүй байна

Энэхүү өгүүллийг манай улсын сургуулийн өмнөх боловсролын үе үеийн сургалтын хөтөлбөрүүдийн онцлог, тэдгээрийн хэрэгжилтийн алдаа, оноон дээр тулгуурлан бичлээ. Нийт сургалтын хөтөлбөрийг онцлогоор нь 3 үе шатанд авч үзэж, холбогдох асуудлыг хөндөв. 

Хуудаснууд