Хэл яриа, харилцаа

“Дөрвөн бэрх”-танграмм

Баянхонгор аймгийн 4 дүгээр цэцэрлэгийн багш нар монгол ардын наадгайн нэгэн төрөл болох танграммаар төрөл бүрийн амьтан, эд зүйл бүтээх, мөн шүлэг хэлэх, үлгэр ярихдаа үйл явлыг танграммаар илэрхийлэх арга зүйг боловсруулан  ашиглаж байна.

Хүүхдэд танилцуулах уран зургууд

Хүүхдийг уран зураг, баримал зэрэг урлагийн зарим бүтээлтэй танилцуулах нь тэд орчин тойрныхоо амьдралтай танилцах, урлагийн бүтээлийг сонирхох, гоё сайхныг нь мэдрэх, дуурайж хийж бүтээхийг оролдох, ойлгосноо болон тухайн бүтээлийн талаар бодол санаагаа илэрхийлэн ярих зэрэг ач холбогдолтой.

Хэн 4 бэрх буулгах вэ?

Хүүхэд, хөгшидгүй тоглох дуртай, боломжтой тоглоом бол шагайн наадам. Нийслэлийн 42 дугаар цэцэрлэгийн багш Т.Түвшинжаргал шагайгаар дөрвөн бэрх орхиход хүүхдээр тохирох үгсийг хэлүүдэг нь тоглоомыг сонирхолтой болгохын дээр хүүхдийн хэл ярианы хөгжилд тустай ажээ.

Хуудаснууд