Мэргэжлийн хүмүүс

Сэлестан Фрэнэ (үргэлжлэл)

Цэцэрлэгийн багш, удирдлага, мэргэжилтнүүддээ зориулан Фриедрих Фребел, Мариа Монтессори, Рижжио, Вальдорфийн сурган хүмүүжүүлэх ухааны үзэл баримтлал, онцлогийн талаарх материалыг бид вэбсайтдаа цувралаар тавьж байгаа билээ.

Аав ээж нарын урласан модон тоглоом

Манайх Дорнод аймгийн Баян-Уул сумын цэцэрлэг. Модоор хийсэн тоглоом эдэлгээ сайтай тул манай цэцэрлэгийн хүүхдүүдийн аав ээж нар модон тоглоом хийх ажил зохион байгуулж,  хэрэглээ, өнгө үзэмж сайтай, хүүхдүүдийн тоглох дуртай, олон сайхан тоглоом наадгай урласан.

Сар шинийн тоглоом наадам

Монгол тоглоомын бэлгэдлийн амин сүнс нь наадах цэнгэх үүрэг зорилгоос гадна дом, засал тахилгын шинжтэй байдагт оршино. “Алаг мэлхий” тоглоомыг битүүний орой тоглодог бол “Хорол”, “Дөрвөн бэрх”, “Үүчүүр” тоглоомуудыг цагаан сарын шинийн нэгний өдөр тоглодог.

Дугуйн наадгай

Бид жаахан байхдаа  чулуу  өрж тоглож, шилбүүр унан давхиж, хөвгүүдтэй байлдаж, дээс резин ашиглан үсэрч дэвхэрч тоглодог байлаа. Одоо харж байхад хүүхдүүд голдуу зурагт үзэж, гар утас, компьютрээр тоглож байх юм. Хүүхдэд хөдөлгөөн хэрэгтэй. Хөдөлгөөн нь хүүхдийн бүх талын хөгжилд нөлөөлдөг.

Орны өрөөгөө “Урлангийн өрөө” болголоо

Цэцэрлэгүүдэд хүүхдийн ор хураадаг харанхуй өрөө байдаг. Бид ангиудынхаа энэхүү орны өрөөг хамтын хүчээр хувирган тохижуулж, хүүхдийн “Урлангийн өрөө” байгуулсан нь цэцэрлэгийн үзэл баримтлалтай нягт уялдаатайн дээр, хүүхдүүдийн байх дуртай, сонирхолтой өрөө болж чадсан.

Манай сургуулийн өмнөх боловсрол эргэж буцаж, дороо дэвхцээд баймааргүй байна

Энэхүү өгүүллийг манай улсын сургуулийн өмнөх боловсролын үе үеийн сургалтын хөтөлбөрүүдийн онцлог, тэдгээрийн хэрэгжилтийн алдаа, оноон дээр тулгуурлан бичлээ. Нийт сургалтын хөтөлбөрийг онцлогоор нь 3 үе шатанд авч үзэж, холбогдох асуудлыг хөндөв. 

Хүмүүжил үү, эсвэл хүмүүнжил үү?

Бид хүүхдийг “хүмүүжүүлэх” гэж ярьж, бичиж заншсан. Энэ үг нь цаанаа л нэг захиран тушаасан шинжтэй хатуу үг. Яагаад “хатуу” гэж байна вэ гэвэл энэ үгэнд хүч хэрэглэх гэсэн, тушаасан өнгө аяс агуулагдаж байгаа юм. Үүнтэй уялдаатай бидний хэрэглэдэг “Сурган хүмүүжүүлэх ухаан” гэсэн үг нь нийт хүүхдэд сургалтын үйл ажиллагаа явуулахын хажуугаар сахилгын шийтгэл хүлээлгэх ...

Хуудаснууд