Мэргэжлийн хүмүүс

“Могой шоо”-гоор тоглонгоо хөгжих боломж

Бид 2015-2016 оны хичээлийн жилд Сургуулийн өмнөх боловсролын сургалтын цөм хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд цэцэрлэг дээрээ “Хүүхэд бүр могой шоогоор тоглонгоо хөгжих боломж”-ийг судалж, арга замуудыг эрэлхийлэн бүтээлчээр ажилласан нь үр дүнгээ өгсөн. 

Сайн баг үүсэхэд юу нөлөөлдөг вэ?

Хэсэг хүмүүс зэрэгцэн адилхан ажил үүрэг гүйцэтгэж байвч, тэнд шууд сайн баг-хамт олон (Team) үүсэж бий болдоггүй байна. Гишүүн бүр нэг зорилгын төлөө тэмүүлэн эрч хүч, урам зоригтой ажиллах тохиолдолд хүчтэй баг бүрдсэн байна гэж үзэж болох ажээ. ХБНГУ-ын Бавар муж, Михеал Фройнднер (Michael Pfreundner)-ийн “Сайн баг үүсэхэд юу нөлөөлдөг вэ?” гэсэн нийтлэлтэй танилцана уу. 

Чулуун наадгай

Чулуу бол байгалийн гайхамшигт бүтээлийн нэг юм. Олон төрлийн эрдэс холилдон тогтсон байгалийн нэгэн бүрдэлтийг чулуу  гэдэг. Чулуу нь олон өнгөөр ялгарч янз бүрийн давтагдашгүй хэлбэр дүрстэй байдаг.

Гутлаа үдэцгээе

Бид ахлах, бэлтгэл бүлгийн хүүхдүүд гутлаа үдэж сурахад нь дэмжлэг үзүүлэх зорилгоор хүүхэд бүрд хүрэлцэхүйц тооны бойтог, тавчигны загварыг үдээсний хамт бэлтгэсэн. Эхний үед хүүхдүүд бойтог эсвэл тавчгаа сонгон авч, үдэж сурах үйлд суралцана.

Гялгар уутаар хувцас хийх

Нас: 4-5 насныхан

Зорилго: Хүүхэд хэрэгцээнээс гарсан гялгар уут ашиглан төрөл бүрийн хувцас хийх

Бэлтгэсэн: Нийслэлийн СБД-ийн 42 дугаар цэцэрлэгийн багш У.Эрдэнэчимэг

Хүүхэлдэйн театрын дэлгэц

Хүүхэлдэйн урлаг нь хүүхдийг хөгжөөж баясгах, аятай дөт замаар тэдний хэл яриа, сэтгэн бодох чадварыг хөгжүүлэх, хамтаараа гүйцэтгэх үйлд суралцахад ихээхэн тустай. Багш нартаа  гарын доорх материал ашиглан хүүхэлдэйн театрын дэлгэц, зарим хэрэглэгдэхүүн хийх аргыг танилцуулж байна

Хуудаснууд