Өндөр цамхаг
Цаасан аяга бол олдомжтой, харьцангуй хямд. Манай ангийн хүүхдүүд цаасан аягыг голдуу өрж байгуулах тоглоом болгон ашигладаг. Энэ нь хүүхдийн тоолох, өнгө ялгах, орон зайг баримжаалах, зохион бүтээх чадварт нөлөөлөөд зогсохгүй нэгнийгээ сонсож, хамтран ажиллаж сурахад багагүй хувь нэмэр оруулж байна.