Хүмүүжил сургалт, асаргаа

“Могой шоо”-гоор тоглонгоо хөгжих боломж

Бид 2015-2016 оны хичээлийн жилд Сургуулийн өмнөх боловсролын сургалтын цөм хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд цэцэрлэг дээрээ “Хүүхэд бүр могой шоогоор тоглонгоо хөгжих боломж”-ийг судалж, арга замуудыг эрэлхийлэн бүтээлчээр ажилласан нь үр дүнгээ өгсөн. 

Багш нар СӨНХ-ийн хөгжлийн үзүүлэлтийг хэрхэн ашиглах вэ?

Монголын СӨНХ-ийн хөгжлийн үзүүлэлтийг 2016 онд анх удаа нас тус бүрээр тогтоосон нь манай сургуулийн өмнөх боловсролын салбарт хийгдсэн шинэлэг, томоохон ажил юм. Үүгээр багшид хүүхэд бүрийн хөгжлийг улсын дундажтай харьцуулах боломж бүрдэж байна.

Цэцэрлэгүүдийн сургалтын хөтөлбөр – Түгээмэл асуулт, хариулт

Өнөөгийн бидний хэрэгжүүлж байгаа Сургуулийн өмнөх боловсролын сургалтын цөм хөтөлбөр чадамж (competence)-д  баримжаалсан, хүүхэд нэг бүрийг хөгжүүлэхэд чиглэсэн, хүүхдийн “хүн болж төлөвших”-өд түлхүү анхаарсан, багшаас шинэлэг арга барилыг шаардсан, цэцэрлэгүүд  бие даан хэрэгжүүлэх хөтөлбөр.

Ногоон хөгжил – Манай цэцэрлэгт

Бид Дорнод аймгийн 14 дүгээр цэцэрлэгийнхэн. Манай цэцэрлэг гадаа талбайдаа чимэглэлийн болон жимсний мод, цэцгийн мандал, туршлагын талбай, хүлэмж, зүлэгжүүлсэн талбай зэрэг ногоон байгууламж ихтэй. Энэхүү давуу тал, онцлогтоо тулгуурлан бид байгалиар дамжуулж хүүхэд бүрийг бүх талаар нь хөгжүүлж байна.

 

Хүүхдийн хөгжлийн ахицын үнэлгээ – Түгээмэл асуулт, хариулт

Өмнө нь бид хүүхэд юу сурсан бэ гэдгийг үнэлдэг байсан бол одоо бидний явуулсан сургалт, бусад үйл ажиллагааны үр дүнд хүүхэд бүр ямар хүн болж байна вэ гэдгийг үнэлж байгаа нь хамгийн онцлог юм. Өөрөөр хэлбэл, хүүхэд бүрийг нэг бүрчилсэн мэдлэг, чадвараар нь бус, эзэмшсэн чадамжаар нь үнэлж байна гэсэн үг.

Хуудаснууд